Цаг үеийн мэдээ

Архангай аймгийн Батцэнгэл сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан дөрөвдүгээр сарын 7-ны 13:00 цагт Монгол Бөхийн Өргөөнд болно. 

Барилдах бөхчүүдийг дөрөвдүгээр сарын 5-6-ны өдрүүдэд 10:00-17:00 цагт цахимаар бүртгэнэ.

Үзэгчид www.ticket.mn -ээс тасалбараа захиалан авах боломжтой. 

Уг барилдааны түрүү бөх 5.000.000, үзүүр бөх 3.000.000, дөрөвт шалгарсан бөхчүүд тус бүр 1.500.000 төгрөгийн бай шагнал гардана. Мөн үзэгчдийн дундаас азтан тодруулна.

Бөхийн өлгий нутгийн нэрэмжит дөрөвдүгээр сарын эхний барилдаанд бөхчүүд, бөх сонирхогчдыг хүрэлцэн ирэхийг урьж байна.