Цаг үеийн мэдээ

Ази тивийн Хошой аварга, Монголын Боксын ууган Гавьяат тамирчин, Ардын багш Х.Алтанхуягийн нэрэмжит Боксын залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн Дархан-Уул аймаг хотноо амжилттай болж өндөрлөлөө. Боксын залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн нь 38 жилийн дараа Дархан-Уул аймагт дахин зохион байгуулагдаж байгаагаараа онцлог болж байна. Боксын залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн өдөр урилгаар Ази тивийн Хошой аварга, Монголын Боксын ууган Гавьяат тамирчин, Ардын багш Х.Алтанхуяг багш, Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын дарга О.Хүрэлчулуун, Монголын Боксын холбооны дэд ерөнхийлөгч Х.Ууганбаяр, Монголын Боксын холбооны нарийн бичгийн дарга Монголын улсын Хөдөлмөрийн баатар МУГТ П.Сэрдамба, Дархан-Уул аймгийн Боксын холбооны тэргүүн Н.Мөнх-даш, Дархан-Уул аймгийн БТСГ дарга А.Амар нар хүрэлцэнэ ирсэн юм. Боксын залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн үеэр Монголын Боксын холбооноос дурсгалын зүйлсийг Дархан-Уул аймгийн Боксын холбоонд гардуулан өгч дараа дараагийн ажилд нь амжилтыг хүслээ. 

Таны сурталчилгаа