Цаг үеийн мэдээ

Монголын оюутны спортын VI наадмын шигшээ тэмцээн дөрөвдүгээр сарын 15-25-нд болох билээ. Тус наадамд 35 их, дээд сургуулийн 2000 гаруй тамирчин спортын 10 төрөлд өрсөлдөх бөгөөд наадмын техникийн нэгдсэн зөвлөгөөн өнөөдөр болов. 

Зөвлөгөөнд Биеийн тамир, спортын улсын хорооны Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Баасансүрэн, МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан, МОСХ-ны ахлах мэргэжилтэн Д.Чойжилсүрэн, мэргэжилтэн Д.Норовсүрэн болон 35 их, дээд сургууль, спорт холбоодын төлөөлөл оролцлоо.

Зөвлөгөөнөөр Монголын оюутны спортын наадмын ерөнхий мэдээллийг танилцуулж, наадмын бүртгэл, мэдүүлгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Таны сурталчилгаа