Цаг үеийн мэдээ

Өнөөдөр /2024.04.05/ ЭМДEГ-ын ОНХХ-ээс АШУҮИС-ийн оюутан залууст Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ, шимтгэлийн мэдээлэл, ач холбогдлын талаар танилцуулга мэдээлэл хийлээ.

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг шинжилгээнд 18-30 насныхан тэр дундаа оюутан залуусын хамрагдалт хамгийн хамгийн бага үзүүлэлттэй байна. Энэ насныхны хамрагдах насны хүмүүсээс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг шинжилгээнд 30 гаруй хувь нь л  хамрагджээ.

Танилцуулах өдөрлөгийн үеэр оюутан залуусыг эрүүл мэндийн даатгалаа хэрхэн төлөх талаар заавар мэдээлэл өгч, эрүүл мэндийн даатгалд хамрууллаа.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 4.2-т заасны дагуу Монгол улсын иргэн эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээ хуваалцах зорилгоор эрүүл мэндийн албан журмын даатгалд заавал даатгуулах үүрэгтэй бөгөөд эн э онд сарын 6600, жилийн 79200 төгрөг төлөх юм.

Энэхүү арга хэмжээнд АШУҮИС-ийн 200 гаруй оюутнууд хамрагдаж, эрүүл мэндийн даатгалын ач холбогдлын талаар мэдлэгтэй болж, үе тэнгийн оюутан залуусдаа эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлж, эрүүл мэнддээ анхаарч байхыг уриаллаа.

Таны сурталчилгаа