Цаг үеийн мэдээ

Азийн спринт триатлоны аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 6–7-нд БНХАУ-ын Дөшин хотноо болно. Тус тэмцээнд оролцохоор Ази тивийн шилдгүүд хуран чуулж, өнөөдөр /2024.04.05/ хамтарсан бэлтгэл хийв.

Монгол Улсыг төлөөлж спортын залуу мастер Ганбаатарын Амарсанаа Дөшинд уралдах бөгөөд түүний аав, олон улсын level 1-тэй дасгалжуулагч Х.Ганбаатар удирдан оролцоно.

Таны сурталчилгаа