Монголын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 47 эмэгтэйчүүдийн 32, багийн 10 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдрийн барилдаан эхлэх гэж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 81кг, 90кг, -100кг, +100кг эмэгтэйчүүдийн 70кг, -78кг, +78кг жингийн барилдаан явагдаж аваргууд тодорно. Дашрамд дурьдахад өнөөдөр явагдах эрэгтэйчүүдийн +100кг жингийн барилдаан олны анхаарлыг татаж байна. Энэ жинд улсын даян аварга Н.Батсуурь, улсын заан Д.Анар, улсын начин О.Цэцэнцэнгэл, Э.Сумъяабат, Х.Цогтгэрэл, аймгийн арслан Э.Мөнхжаргал тэргүүтэй шилдэг бөхчүүд хүч үзнэ.