Цаг үеийн мэдээ

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 12-ны Баасан гарагийн 11:00 цагаас Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат, улсын баяр наадамд хоёр удаа дөрөв давсан, аймгийн арслан Равсалын Дамдины нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан болно. 

Маргааш буюу дөрөвдүгээр сарын 13-ны Бямба гарагийн 11:00 цагаас Завхан аймгийн Ургамал сумын уугуул, Төв аймгийн Баянхангай сумын харьяат, ард олонд "Атар"-ын хэмээн нэршсэн Монгол Улсын начин Юмжмаагийн Алтансүхийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан болно.

Уг барилдаанд бүртгүүлэх бөхчүүд https://www.devjee.mn/t/oNenZGKGRD0D0LXygKg0/round/1/matche холбоосоор нэвтэрч, зааврын дагуу бүртгүүлнэ. 

Нөгөөдөр буюу дөрөвдүгээр сарын 14-ны Ням гарагийн 13:00 цагаас Архангай аймгийн Чулуут сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын начин Пагваасүрэнгийн Моломжамцын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан болно.

Бүртгүүлэх бөхчүүд  https://www.devjee.mn/t/lqtr37DsrnrUkC9mYZTD холбоосоор нэвтрэн, зааврын дагуу бүртгүүлнэ.

Уг барилдааны түрүү бөх 5 сая, үзүүр бөх 3 сая, дөрөвт шалгарсан бөхчүүд тус бүр 1,5 сая төгрөгийн бай шагнал гардана.