Монголын оюутны спортын VI наадмын шатрын тэмцээний техникийн зөвлөгөөн 2024 оны 04 сарын 12-ний өдрийн 10:00-12:00 цагт Спортын төв ордны 4 давхрын хурлын танхимд болсон.
Наадмын шатрын тэмцээнд оролцохоор 27 их, дээд сургуулийн баг мэдүүлгээ өгсөн боловч, техникийн зөвлөгөөний хуралд Сити их сургууль, Мандах бүртгэл их сургууль, Их засаг олон улсын их сургуулийн төлөөлөгч оролцоогүй тул хасч, 24 их, дээд сургуулийн 60 гаруй тамирчдын оролцох зөвшөөрлийг олгосон. Иймээс бүртгэл орсон тамирчдын мэдээллийг шалган, тулгах үйл ажиллагааг явуулахаар боллоо.
Хуралд Зохион байгуулах хорооны гишүүн, БТСУХ-ны ахлах мэргэжилтэн Ж. Баасансүрэн, МОСХ-ны ахлах мэргэжилтэн Д. Чойжилсүрэн нарын албаны хүмүүс оролцон наадмын тухай ерөнхий мэдээлэл, спортын холбоодын хамтын ажиллагаа, явагдах спортын заал, танхим, эмнэлгийн үйлчилгээ, хэвлэл мэдээллийн сурталчилгаа зэрэг асуудлаар их, дээд сургуулийн багш нарт танилцуулга хийв.
Шатрын тэмцээний асуудлаар Олон улсын шатрын холбооны шүүгч, энэ тэмцээний ерөнхий шүүгч М. Оюунчимэг мэдээлэл хийн баг тамирчдын оролцоо, тэмцээний хөтөлбөр, хуваарь, дүн гаргах систем, оноолт, шүүлтийн үйл ажиллагааны тухай мэдээлэл хийлээ. Зааврын дагуу 1 их, дээд сургуулиас 2 эр, 1 эм тамирчид наадмын тэмцээнд орж байгаа юм.
Шатрын тэмцээн 4 сарын 19- 21-нд Зууны шатар клубийн танхимд явагдана.
Шүүгч
2024-04-12
М.Оюунчимэг биш байхаа. Гэндэнгийн Оюунчимэг гэдэг.