Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн төрөл 2 өдөр үргэлжилж өнөөдөр өндөрлөлөө. Манай улсаас бүтэн багаараа буюу 10 жинд оролцож 2 мөнгө, 2 хүрэл нийт 4 медаль хүртлээ.
Тодруулбал, 61кг-д Э.Энхболд хүрэл, 65 кг-д Т.Тулга мөнгө, 79 кг-д Э.Бямбадорж мөнгө, 92 кг-д Д.Батзул хүрэл медаль хүртэж, нийлбэр дүнгээр 5-р байрт шалгарлаа.
1. Иран 190 оноо
2. Япон 130 оноо
3. Киргизстан 121 оноо
4. Казахстан 181 оноо
5. Монгол 92 оноо
Тэмцээн чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрлөөр үргэлжилнэ.