Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 3 дахь өдөр эмэгтэйчүүдийн төрлөөр үргэлжилнэ. Өнөөдөр манай 5 тамирчин барилдана.
50кг~ Д.Отгонжаргал
55кг~ М.Дөлгөөн
59кг~ Б.Анударь
68кг~ Э.Дэлгэрмаа
76кг~ Н.Загардулам
Эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Цогтбаяр мөн Монгол Улсын гавьяат дасгалжуулагч З.Дүвчин нар ажиллаж байна.