Цаг үеийн мэдээ

“Бишкек-2024” чөлөөт бөхийн ААШТ эмэгтэйчүүдийн төрлөөр үргэлжилж байна. Манай улсаас таван тамирчин оролцож байгаа бөгөөд Б.Анударь эхнийхээ ялалтыг Энэтхэгийн бөхийг хожиж авлаа.

50кг-ын жинд Д.Отгонжаргал эхний тойрогт Казахстаны бөхийг 12-5-ын харьцаатай хожиж шөвгийн 4-т шалгарсан бол 55кг-ын жинд М.Дөлгөөн Узбекийн бөхийг 4-0-ийн харьцаатай хожиж шөвгийн 4-т мөн шалгарлаа.

68кг-ын жинд манай бөх Э. Дэлгэрмаа Солонгосын бөхийг 48 секундэд цэвэр хожиж шөвгийн 4-т шалгарлаа.