ПАРИС ХҮРЭХ ЗАМ: Зуны олимпын XXXIII наадмын чөлөөт бөхийн төрөлд жин тус бүрд дэлхийн шилдгийн шилдэг 16 тамирчин өрсөлдөнө. Өнөөдрийн байдлаар жин тус бүрд 11 тамирчин олимпын эрхээ аваад байна. Үлдсэн 5 квотын хоёр нь Бишкек хотноо эхлэх Азийн бүсийн тэмцээнээс тодрох бол хамгийн сүүлчийн дэлхийн эрхийн тэмцээн ирэх тавдугаар сард Туркын нийслэл Станбул хотноо зохион байгуулагдаж, энэ тэмцээнээс Парисыг зорих хамгийн сүүлчийн тамирчдын нэрс тодорно.