Цаг үеийн мэдээ

УИХ-ын чуулганаар Уламжлалт мал аж ахуйн талаарх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Нэгдүгээрт, дан ганц уул уурхайгаас хамааралтай эдийн засгаа олон талт болгоход бидний ганц хийж чадах зүйл бол хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуй. Малын захад өсөж байгаа хүүхдүүд  хотод өсөж байгаа залуусаас илүү эх орондоо хайртай, байгаль дэлхийдээ хайртай. Монголын тусгаар тогтнолын нэг баталгаа байсаар ирсэн, цаашдаа ч байх ёстой улсууд бол малчид. Тэнд өсөж торниж байгаа хүүхдүүд төрсөн нутгаа хамгаалахыг хүсдэг эх орончид байдаг юм. 

Эдийн засгаа харах юм бол аюултай, эрсдэлтэй дүр төрх бие болчихсон. 2023 онд 15.3 тэрбум ам.долларын экспортын орлого олсон. Үүний 13.8 тэрбумыг зөвхөн Хятадаас. Нэг орноос экспортын хувьд 91 хувийн хамааралтай болсон. Тэр 13.8 тэрбум ам.долларын 8.9 нь ганцхан нүүрснээс. Ганцхан нүүрснээс хамааралтай эдийн засагтай. Хэрвээ нүүрсний үнэ унаж, дэлхийн зах зээл дээр хямрал болох юм бол манай эдийн засаг маш хүнд байдалд орно. 

Таны сурталчилгаа