Цаг үеийн мэдээ

Америкийн үндэсний сагсан бөмбөгийн лиг буюу NBA-гийн хасагдах шатны тоглолтууд эхэллээ. Өнгөрсөн жилийн 10 сараас эхэлсэн тэмцээн зургаан сар үргэлжилж, багууд тус бүр 82 тоглолт хийж, шилдэг 16 баг хасагдах шатанд үлдсэн. Эдгээр багууд хоёр бүсд хуваагдаж, нэгдүгээр шат, бүсийн хагас шигшээ, бүсийн шигшээ тоглолт болон хоёр бүсээс шалгарсан багууд NBA-гийн финалд үлдэх юм. Түрүүлж дөрөв ялсан багууд дараагийн шатанд шалгарах хэлбэрээр тоглолтууд явагдах юм.

Өнөөдөр плэй оффын 4 тоглолт боллоо. Плэй оффыг нээж, Клевланд Кавальерс, Орландо Мэйжик багууд тоглож, 97-83-ын харьцаатай Клевланд хотын баг ялав. Бусад тоглолтын үр дүн.

Клевланд Кавальерс 97-83 Орландо Мэйжик /Жарэт Ален 16 оноо 18 самбар/

Финикс Санс 95-120 Минесато Тимберволвес /Энтони Эдвардс 33 оноо 9 самбар/

Филаделфа Сэвэнти Сиксерсс 104-111 Нью Иорк Никс /Жош Харт 22 оноо 13 самбар/

Лос Анжелос Лейкерс 130-114 Дэнвэр Наггетс /Никола Иокич 32 оноо 12 самбар/