Цаг үеийн мэдээ

"Парис-2024" олимпын наадмын эрх олгох тэмцээн Киргизстаны нийслэл Бишкек хотноо үргэлжилж байна. Манай тамирчдаас эмэгтэйчүүдийн 62 кгд барилдсан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, Ази тивийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон Парисыг зорих эрхтэй болсон. Энэ талаараа тэрээр "Олон жил хүлээж, зорьсон ганц зорилт үлдсэн. Бүх Монголчуудаа баярлуулаад Парисын тэнгэрт төрийн далбаагаа мандуулахыг хичээнэ. Өмнө жилийн олимпод мөн энэхүү тэмцээнээс эрхээ авч байсан. Манай ази тамирчдын ихэнх нь өнгөрсөн дэлхийн аваргаас эрхээ авчихсан. Би тактикийн алдаатай барилдаад өнгөрсөн ДАШТ-нээс эрхээ авч чадаагүй. Байнга намайг дэмжиж байдаг хөгжөөн дэмжигчиддээ баярлалаа. Ард минь асаалттай танк шиг байдаг гэр бүлдээ баярлалаа. Багш дасгалжуулагчид, холбооны удирдлага, дэмжиж ажилладаг байгууллагууд, арын албаныхандаа баярлалаа" гэлээ.

 

Таны сурталчилгаа