Цаг үеийн мэдээ

Монголын таеквондогийн холбоо, Дэлхийн таеквондогийн төв Куккивон байгууллагаас 2024 оны II улирлын хар бүс, даны шалгалтыг тавдугаар сарын 5-ны өдөр зохион байгуулна.

Шалгалтад орж таеквондогийн Элит ангилалд дэвших, дан зэргээ ахиулах тамирчид харьяа клубийнхээ багш, дасгалжуулагчаар дамжуулан бүртгүүлэх ажээ. Бүртгэл 2024 оны тавдугаар сарын 2-ны 18:00 цаг хүртэл явагдах юм.