Цаг үеийн мэдээ

Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй Хүүхэд, залуучуудын театрын бүтээн байгуулалт дуусаж буйтай холбогдуулан театрын удирдлага болон гүйцэтгэгч компанийн төлөөлөлтэй Соёлын сайд Ч.Номин уулзаж үйл ажиллагаа явуулж эхлэхэд хүүхэд залуус ая тухтай үйлчлүүлэх, уран бүтээлчдийн ХАБ-ыг хангах чиглэлд анхаарч ажиллахыг анхаарууллаа. 

850 хүний багтаамжтай уг театр нь 341 мянган хүн амтай Сонгинохайрхан дүүргийн иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, хүүхэд, залуучууд дэлхийн театр, урлагийн хөгжлөөс суралцах, үндэсний урлагаа уламжлан хөгжүүлэх, уран сайхны бусад урсгал чиглэлийг танин, мэдэх нөхцөл бүрдэх юм.

Мөн энэхүү театр нь хүүхэд залуусын хөгжил, боловсролд чиглэсэн олон талт үйл ажиллагааг явуулах соён гэгээрлийн төв болох аж. Тухайлбал, номын сан, кафе, дугуйлан, сургалтын үйлчилгээг цогцоор нь хэрэгжүүлнэ. 

Хүүхэд, залуучуудын театрыг энэ сарын 25-ны өдөр албан ёсоор нээж, байнгын үйл ажиллагаатай болгохоор төлөвлөж байгаа ажээ.