Монголын Олон улсын ба Үндэсний Спортын арбитрын Арбитрч нарыг сургах ээлжит сургалт 2024 дөрөвдүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулагдаж нийт Спортын арбитрчид болон Давж заалдах комиссын гишүүд оролцлоо.
Сургалтаар:
-Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын Ерөнхийлөгч Г.Батзаяа,
-Монголын Олон Улсын Арбитрын Ерөнхий нарийн бичгийн дарга М.Шинэбаяр,
-Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн Өмгөөлөгч Д.Оросоо,
-Монголын Хуульчдын Холбооны Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, хуульч Ц.Амарсанаа,
-Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр,
-Допингийн Давж заалдах комиссын гишүүн Н.Цогтсайхан, Б.Хонгорзул нар илтгэл тавилаа.