Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгалтын олон улсын хурал энэ сарын 24-нд эхэлсэн. Тус хурлыг хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн хуралд 10 гаруй орны 20 зочин профессор оролцож байна.
Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хурлын хоёр дахь өдөр үргэлжилсэн ба олон улсын эмч мэргэжилтнүүд УНТЭ-ийн эрхтэн шилжүүлэн суулгах багийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцсон. Мөн энэ үеэр тархины үхэлтэй донор тодорхойлох болон элэг шилжүүлэн суулгах багийн сургалтыг зохион байгууллаа.
Энэ удаагийн хурлаар олон улсын эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаанд оролцож буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний одоогийн үр дүнг тооцох, шинэ дэвшилтэт технологи, инновацыг нэвтрүүлэх талаар хэлэлцэж, санал зөвлөмж авах, судалгаа шинжилгээг үргэлжлүүлэн шинэ түвшинд хүргэх талаар санал солилцсон.
Дашрамд дурдахад, Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгалтын олон улсын хурлыг анх 2015 онд Монголын эрхтэн шилжүүлэн суулгах холбоо санаачлан тус төвийн Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба, УНТЭ-ийн бөөр, элэг, үүдэл эс шилжүүлэн суулгах багууд хамтран гурван удаа зохион байгуулж байсан юм.