Гепатитын D вирусийн халдвартай иргэдийн эмийн зардлыг холбогдох хуульд нийцүүлэн улсын төсвөөс хариуцахаар зохицуулан 2024 оны батлагдсан төсвийн багцаасаа шийдвэрлэх, 2025 оноос эхлэн жил бүрийн Улсын төсөвт тусгах арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгалаа.
Гепатитын D вирусийн халдвар В вирусийн халдвартай хавсарч явагддаг бөгөөд дэлхийд гепатитын В вирусийн халдвартай хүмүүсийн таван хувь орчимд нь гепатитын D вирусийн халдвар хавсарсан байдаг бол Монгол Улсад 36.5 хувь буюу 70 гаруй мянган хүн байдаг нь дэлхийд хамгийн өндөр үзүүлэлт юм.
Дэлхий дахинд гепатитын D вирусийг эмчлэх шинэ эмүүдийн нэг бол элэгний эсэд D вирус нэвтрэхийг саатуулах үйлчилгээтэй “Булевиртид” эм юм. Одоогоор энэ эмийг Европын Холбооны улсад болон Оросын Холбооны Улсад эмчилгээнд ашиглаж байна.
2024-06-07
Юун 2025 он бэ. Одоо шууд эхлүүлээчээ цаг хугацаа алдах ямар учир байна. Хүмүүс үхэж байна ойлгож байна уу малнуудаа
Түмэндэлгэр Х
2024-06-07
2023оны төсөвөлсөн мөнгө яасан вэ хурдан эхлүүлэхгүй бол иргэд чинь үхэээд дууслаа хавдар зогсохгүй та нарыг хүлээхгүй шүү .
2024-06-07
Үнэхээр хэцүү байнаа яг одоо л эхлүүлмээр байна даа
seter
2024-06-08
Хаанаас олж авсан статистик юм бэ. ямар ч логикгүй юм бичих гэж. Танай энд бичсэнээр бол монгол гепатит вирусаар халдварлсан хүмүүс монгол улсын хүн амын дөнгөж 5.5 хувь л болох гээд байна. Энэ чинь харин бага тоо байна шүү. Мэдээллийнхээ үнэн бодит байдлыг нягталж баймаар юмаа. эх сурвалжаа оруулсан бай да.