Энэ долоо хоногийн 12 ордны зурхай (2024/06/24-2024/06/30)
Хонь: Энэ долоо хоногийн эхээр хайхрамжгүй байдлаасаа болж таагүй байдалд орж ойр дотнын хүнтэйгээ үл ойлголцолд хүрч болзошгүй. Мөн санхүүгийн тал дээр ч алдагдал хүлээж болзошгүй байна. Бодит биш зүйлийг ач холбогдолгүй гэж тоохгүй өнгөрөх нь ажил хэрэгт нөлөөлж болзошгүй байна. Таагүй үйл явдлаас урьдчилан сэргийлэхийн тулд бүх зүйлд бэлэн байх хэрэгтэй. Харин долоо хоногийн дундуур танихгүй хүмүүстэй харилцахаас зайлсхий. Авхаалж самбаа хэрэгтэй боловч хэт идэвхтэй байдал төдийлөн тус болохгүй. Төлөвлөснөө гүйцэлдүүлэх хангалттай боломж гарах ч таны идэвхгүй байдлаас болж гол ажлаа хийж амжихгүй байж магадгүй. Шинээр эхлүүлсэн ажилд нь ахиц дэвшил гарах боломжтой. Долоо хоногийн сүүлээр олон нийтийн дунд гарах дуулиан шуугианд хутгалдахгүй, холхон байхыг од эрхэс анхааруулж байна. Бүхий л шийдвэр гаргах зүйлд анхаарал болгоомж хэзээ ч илүүдэхгүй гэдгийг сануулж байна. Албан тушаал дэвших боломжийг сайн судал. Ажил хэргийн уулзалт сайн үр дагавар авчирна. Урьдын хүндрэлтэй асуудлаа бодож толгойгоо бүү гашилга. Зарим үйл явдлыг зөнд нь орхи. Хосуудын харилцаа нийцтэй, сайхан байна. Эрүүл мэндийн хувьд сайн байх тул оюун санааны байдал ч тэнцвэртэй байна.
Үхэр: Долоо хоногийн эхээр болж өнгөрсөн олон зүйлийн төлөө сэтгэл санаагаа чилээж, толгойгоо өвтгөх хэрэггүй гэж од эрхэс зөвлөж байна. Таны төлөвлөгөө тодорхой бол одоо хэн ч зогсоож чадахааргүй тийм шийдэмгий байна. Бүтээж туурвих ур чадвар өсөн нэмэгдэнэ. Од эрхэс сэтгэл хангалуун, баяр хөөрөөр дүүрэн байвал сайхан үйл явдал тохионо гэж амлаж байна. Долоо хоногийн дундуур дуртай сонирхолтой ажлаа барьж авч, өөрийгөө завгүй байлгах хэрэгтэй болно. Таны амьдралын эрч хүч өндөр байна. Зарим хүмүүсийн хувьд удаан хүсэн хүлээсэн хайр дурлалтайгаа учирч мэднэ. Хувийн ур чадвараа сайн ашиглахыг танд зөвлөж байна. Хийсэн ажлын амжилтаас шалтгаалж албан тушаал дэвших эсвэл байр сууриа бататгах асуудал шийдвэрлэгдэнэ. Ганц бие хүмүүсийг шинэ танил, романтик болзоо хүлээж байна. Долоо хоногийн сүүлээр од эрхсийн илгээх онцгой шинж тэмдгүүдийг анхаарч, зөв дүгнэлт хийгээрэй. Зарим үед олны анхааралд өртөж хүмүүсийн атаархлыг төрүүлснээс хожмын амжилтаа бодож амаа жимийсэн нь дээр. Шинийг санаачлах, төлөвлөгөө боловсруулах зэрэг ажлууд туйлын амжилттай байх бөгөөд энэ үед гаргасан үр дүнгээсээ та таашаал, сэтгэл ханамжийг авах болно.
Ихэр: Долоо хоногийн эхээр амьдралын эрч хүч, энерги өсөн нэмэгдэж танд аз одыг авчрах болно. Төлөвлөсөн бүхнээ амжуулж чадах эрч хүч, энергитэй байж олон асуудлыг шийдвэрлэж чадах бололтой. Таны шийдэмгий зан, өөрийн гэсэн арга барил тань амжилт авчрах бололтой. Од эрхэс эрүүл мэнддээ анхаарахыг сануулж байна. Эрүүл мэндийн асуудал таны бодож байгаа шиг энгийн байж чадахгүй байна. Эрүүл мэнддээ сайн анхаар. Албан ажлын асуудал их байсан ч гэр бүлээ нэгдүгээрт тавьж хайрын харилцаандаа анхаарч эерэг ямар нэгэн алхам хийх нь цаашдын амьдралд тань тустай. Долоо хоногийн дундуур санхүүгийн хувьд ашигтай, сэтгэл татам санал ирэх ч шийдвэр гаргаж чадахгүй байж магадгүй. Та хэн нэгний хуурамч төрөхийг олж харах эсвэл худал гүжирдлэг, хий хардлага зэргийг мэдрэх болно. Тэвчээртэй эрүүл ухаанаар аливаа үүссэн асуудлыг шийдэх болон өөрийн үйлдэлдээ шүүмжлэлтэй хандах зэргийг зөвлөж байна. Долоо хоногийн сүүлээр аз од гийх бололтой. Арилжаа наймаагаар материаллаг байдлаа дээшлүүлэх боломжтой. Улстөрч хүмүүсийн олон нийтээс авах дэмжлэг бүтэмжтэй болно. Нөлөө бүхий хүмүүс хүслээ биелүүлж чадна. Зөв зан чанар болон шударга байр сууринаас хазайх хэрэггүй. Аливаа үйл явдалд аль болох идэвхтэй байхыг зөвлөж байна.
Мэлхий: Долоо хоногийн эхээр од эрхэс ивээж, таныг хамгаалалтдаа авна.Хамгийн тохиромжтой нөхцөл байдлыг ашиглан сэтгэлээ нээх, дотоод мэдрэмжээ хуваалцах нь танд маш их аз жаргалыг мэдрүүлэх болно. Аль болох ганцаараа байж бүхий л анхаарлаа ажилдаа төвлөрүүлэхийг хичээ. Өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй хүмүүсийг амжилт дагалдах болно. Харин өөрийн хүч боломжоо хэтрүүлэн үнэлэх хэрэггүй. Харин долоо хоногийн дундуур хамт олны дунд үүсэх таагүй харьцаа, уур амьсгал нь таныг бухимдуулж магадгүй. Аливаа ажлыг эхлэхээс өмнө урьдчилан бэлтгэл ажил болон жижиг сажиг зүйлийг орхигдуулалгүй хичээл зүтгэл, оролдлогоо зөвхөн түүнд зориулан төвлөрүүл. Ажил хэргийн хамтрагчтай холбоо тогтоох, ирээдүйд ашиг орлого олж болохуйц санаа оноогоо бичиж тэмдэглэх зэрэгт цаг зориул. Хийх ажлаа одоогийн мөнгө санхүүтэйгээ уялдуулан тодорхойл. Ганц бие хүмүүсийг гайхалтай болзоо хүлээж байж байна. Долоо хоногийн сүүлээр бодсон санасандаа хүрэх аз тохиох ч өнгөрсөн хугацаанд гаргасан хичээл зүтгэлтийг тань үр дүнгүй болгож мэдэх үйл явдал ч өрнөж мэднэ. Зөн совин болон дотоод мэдрэмжээ сайн сонс. Үүссэн бүхий л асуудлыг ганцаар шийдвэрлэх гэсний хэрэггүй. Эхэлсэн ажлаа дуусгаж чадвал санхүүгийн амжилт ирэх болно. Сайтар тунгааж боловсруулсан төлөвлөгөө таны ажилд ихээхэн ахиц, дэвшлийг авчирна гэдэгт итгэлтэй байж болно. Гэхдээ шууд хийх өөрчлөлт нь олон хүний дургүйцлийг хүргэж магадгүй.
Арслан: Долоо хоногийн эхээр таагүй үйл явдлын үеэр аз туршсан алхам хийвэл маргаан зөрчилдөөн үүсэж болзошгүйг анхаар. Харин арилжаа наймааны ажил ахицтай байх тул эд мөнгөний хувьд тогтвортой бөгөөд санаа зовох зүйлгүй байна. Элдэв хий хоосон таамаг нь таныг эргэлзүүлж, тээнэгэлзүүлэх өөр үр дүнг үзүүлэхгүй тул дэмий зүйлд найдахаас илүүтэй ойр дотнын хүмүүстэйгээ сайтар ярилцаарай. Чадахгүй зүйлээр оролдож хайран цаг зав, хүч хөдөлмөрөө барах хэрэггүй. Ажлын ачааллаас бие тавгүйтэх магадлал өндөр байна. Хайр дурлалын харилцаагаа сайнаар авч үлдэхийг хүсэж байвал түргэн ааш зангаа гээгээрэй. Долоо хоногийн дундуур хувийн ажил хөдөлмөр үр бүтээл өндөртэй байх бөгөөд ихээхэн ашиг олж болохуйц захиалга авна. Мөн өмнө нь хийж байсан ажлаа амжилттай дуусгана. Хийсвэр төсөөлөл бодит амьдрал хоёр тэс өөр гэдгийг та ухаарах цаг иржээ. Ганц бие хүмүүсийн биеэ зөв авч явах байдал нь хувийн амьдралд эергээр нөлөөлөх болно. Харин долоо хоногийн сүүлээр таны сэтгэл санаа тавгүй байх тул хайртай хүнтэйгээ маргалдаж, үл ойлголцол үүсэж магадгүй. Хайрын харилцаанд тааварлахад бэрх, төвөгтэй нөхцөл байдал бий болж, хэрүүл маргаан үргэлжилнэ. Ямар ч үед өөрөөрөө байж, чин сэтгэлээ харуулаарай. Эргэн тойрондоо эерэг өөрчлөлт хийх шаардлага таныг хүлээж байна.
Охин: Ирж буй долоо хоногт таныг нэлээд асуудал хүлээж байгаа тул их ажилд өөрийгөө бэлдэх хэрэгтэй. Долоо хоногийн эхээр танд хувийн ур чадвараа харуулах ямар нэгэн боломж гарч ирж мэдэх юм. Шууд тодорхойлоход хэцүү асуудлыг зохицуулахын тулд нэлээдгүй ур ухаан шаардана. Хайр дурлалын адал явдал ганц бие хүмүүсийг тойрохгүй. Долоо хоногийн дундуур ажлын байранд танаас үл шалтгаалан эрсдэл гарч болзошгүй тул хянуур, болгоомжтой байхыг анхааруулж байна. Эхлүүлсэн ажлаа амжилттай дуусгахын тулд эрч хүчээ зөв хуваарил. Арилжаа наймаа, худалдан авалт амжилттай болохыг од эрхэс сануулж байна. Гэр бүлийн харилцан итгэлцэл нэмэгдэж, хайр сэтгэл аз жаргалаар дүүрэн байна. Харин долоо хоногийн сүүлээр сонирхолтой уулзалт цуглаанд очиж магадгүй. Энэ үйл явдал нь таны бодож байснаас илүү үр дүнд хүргэнэ. Ямар ч хэцүү ажлыг шийдэж чадах боломжийг од эрхэс танд олгож байна. Өөрийн сэтгэлдээ хийж бүтээх бүрэн дүүрэн итгэлтэй байхыг зөвлөж байна. Гадаад төрх болон зан ааш тань олон хүнийг өөртөө татаад зогсохгүй, шинэ хайр дурлалтайгаа ч учруулж болзошгүй. Сэтгэл хөдлөлөө хэт дөвийлгөн гаргах хэрэггүй.
Жинлүүр: Долоо хоногийн эхээр шинээр санаачилсан ажил тань багагүй ашиг орлого олох сайхан мэдээ таныг урам зоригоор цэнэглэнэ. Зарим үед зөн совиндоо тулгуурлан бие даан шийдвэр гаргах хэрэгтэй болно. Бичиг цаасны ажил ихтэй хүмүүс анхаарлаа өөр зүйл рүү сатааруулах хэрэггүй. Алдаа гаргах магадлал өндөртэй байна. Шинэ ажил зохион байгуулах гэж байгаа бол найдвартай, итгэлтэй хүмүүсээр багаа бүрдүүлээрэй. Ганц бие хүмүүс бүгдийг өөрийн санаснаар байлгах гэж зүтгэх ч тийм амархан бүтэхгүй. Хайр дурлалын харилцаандаа уян хатан хандвал сэтгэл нийлсэн хүнтэйгээ учирна. Долоо хоногийн дундуур удирдан зохион байгуулж байгаа ажил хэргийн үндэс суурийг өөр өнцгөөс харж чадвал бүх асуудлаа шийдэж чадна. Удаан хугацаанд үр дүнгүй суусан бол бусдын тус дэмээр ч ахиц гарна гэж найдах хэрэггүй. Ямар ч байсан хийж буй ажлынхаа ард гарч байж шинэ ажлыг барьж авахыг зөвлөж байна. Долоо хоногийн сүүлээр чин сэтгэлээ зориулсан ажил танд амжилт дагуулна гэдэгт итгэлтэй байж болно. Ажлын ачаалал, завгүй байдлаасаа болж хайртай дотнын хүмүүстээ тавих анхаарлаа сулруулж байгаа мэт сэтгэгдэл төрнө. Элдэв уулзалт, цуглаанд очих, хүлээн авалтад оролцохоос зайлсхий. Ойр дотнын хүмүүстээ цаг зав заавал гаргаарай. Зөвхөн албан ажлаа бүхнээс дээр тавьсан байдал эргэн тойронд таагүй уур амьсгалыг үүсгэнэ.
Хилэнц: Долоо хоногийн эхээр уран бүтээлч хүмүүс азтай бөгөөд олз омог арвин байна. Ойр тойрныхонтойгоо бүх сайхан бүхнээ хуваалцаарай. Зарим хилэнцүүд хий хоосон мөрөөдлөөс болж алдаа эндэгдэл, үргүй зарлага гаргаж болзошгүй. Харин заримынх нь хүсэл мөрөөдөл тодорхой хэмжээнд амжилттай болж чадна гэдэгт итгэлтэй бай. Аливаа саад бэрхшээлийг сэтгэлийнхээ гүнд тултал хүлээн авалгүй зоригтой, шантрахгүй байхыг сануулж байна. Ганц бие хүмүүс хайрын харилцаандаа маш сайн анхаарвал сонирхолтой хүнийг өөртөө татаж чадна. Долоо хоногийн дундуур ажил алба өөрчлөгдөж, төлөвлөгөө таны бодсоноор болохгүй болж мэднэ. Шинэлэг үйл ажиллагааг зохион байгуулахгүй бол ажил хэрэг зогсонги байдалд орох болно. Шинэ төлөвлөгөө зохиох, нийгмийн үүрэг хариуцлагаа идэвхжүүлэх зэрэгт таатай байна. Та сэтгэл санааны хувьд ч тун сайхан мэдрэмжийг авч чадна. Гэрээ хэлэлцээр байгуулах уулзалт тань амжилттай байх магадлалтай. Ихэнх зүйл таны бодож төлөвлөснөөр амжилттай бүтэх тул нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар түргэн шуурхай ашиглахыг зөвлөж байна. Яаруу шийдвэрээс болж алдаа эндэгдэл ч гарч болзошгүй тул бүх зүйл дээр анхаарал болгоомжтой байхыг од эрхэс зөвлөж байна
Нум: Долоо хоногийн эхээр төлөвлөсөн зарим ажлаа хойш тавьж гэр бүлийн асуудалдаа цаг завыг харамгүй зориул. Өөрийнхөө амьдралыг зөн мэдрэмжтэйгээ хослуулан баяр баяслаар дүүрэн, сэтгэл хангалуун байлгах боломжтой болно. Дур сонирхолтой ажлаа барьж авах юм бол бүх зүйл таны гарын аясаар хөнгөхөн хийж чадна. Ажил хэрэгч хүмүүсийн хувьд ашигтай хэрэгтэй санал хүлээн авч магадгүй учир цаг зуурын багахан бэрхшээлээс болж татгалзсаны хэрэггүй. Долоо хоногийн дундуур зарим нумынхан ажилдаа хайнга, өөриймсөг бус хандах байдал тань удирдлагын анхааралд өртөж буруушаагдаж магадгүй ч уйгагүй хөдөлмөрч, ухаалаг чанар тань таны амжилттай ажиллах гол түлхүүр нь байх болно. Гэхдээ ачааллаа зохицуулахгүй бол хамгийн энгийн асуудлыг шийдвэрлэж чадахгүйд хүртэл эрч хүч доройтно. Харин долоо хоногийн сүүлчээр уран бүтээлчдийн хувьд таатай үе. Удаан хугацаанд бодож төлөвлөж байсан зүйлээ амжилттай эхэлж, зарим нэг төлөвлөгөөгөө бодож байснаасаа хурдан хугацаанд чанартай гүйцэтгэж чадна. Гаргасан шийдэмгий зоригтой алхам нь зөв оновчтой болж, ойр дотнын хүмүүсийг баярлуулна. Амьдралаа өөрчилж болох сайхан боломжийг барьж ав. Удахгүй таны хүсэл мөрөөдлийн эхлэл тавигдаж, бүх зүйл таны хүссэнээр болж буй мэт таатай мэдрэмжүүдийг мэдэрнэ.
Матар: Долоо хоногийн эхээр арилжаа наймаа, санхүү бизнесийн эрсдэлтэй үйл ажиллагаа явуулахаас зайлсхийх хэрэгтэй. Шунал хорхойгоо дарж байхгүй бол томоохон эрсдэлд орж болзошгүй. Эрүүл мэндийн хувьд анхааралтай байхгүй бол ужиг өвчин хүндрэх аюултай. Зарим нь яаралтай дуусгах ажлаа олны хүчээр, хамтын эв нэгдлээрээ амжилттай дуусгаж чадах бол зарим матрынхан салбартаа нэлээд ширүүн өрсөлдөөнд оролцоно. Таны хичээл зүтгэл жирийн үеийнхээс ч илүү байж чадвал зорьсон амжилтаа гаргаж чадна. Долоо хоногийн дундуур амьдралд тохиолдох зарим нэг өөрчлөлтөд бэлэн байгаарай. Бизнес эрхлэгч нарт багагүй хүндрэл бэрхшээл тулгарах ч гарах гарц нь ойрхон байх болно. Өөрийн санхүүгийн аюулгүй байдлыг хангаж мөнгө хөрөнгөтэй анхаарал болгоомжтой харьцаарай. Айдас түгшүүр төрвөл муу зүйлд өртөж магадгүй. Харин долоо хоногийн сүүлээр мөнгө санхүүтэй холбоотой ажил хөөцөлдөхөд амжилттай байна. Залуу хүмүүс ажил мэргэжлээ дээшлүүлэх тал дээр сайн анхаар. Хэн нэгний хов живд итгэж, өөрийн бодлыг хянах чадваргүй болж мэдэх юм. Алдаагаа бусад хүнд нялзаах гэсний хэрэггүй бөгөөд таны тэвчээртэй зан чанар гэр бүлийн уур амьсгалыг эергээр өөрчилж чадна.
Хумх: Долоо хоногийн эхээр урт хугацаанд ашигтай ажиллах хамтрагчаа олох хэдий ч шийдвэрлэхэд хүнд асуудалтай нүүр тулгарч, хойшлуулсан ажил асуудал дагуулж мөнгө санхүүгийн хувьд хүндрэлд орж магадгүй. Ажил хэрэгч чадвар тань өндөр байх болов материаллаг байдал болон санхүүгийн боломж нэмэгдэхгүй нь. Заримд нь ажил хэргийн таатай санал ирж магадгүй. Гэсэн хэдий ч төлөвлөсөн ажлаа хойш тавих хэрэггүй. Долоо хоногийн дундуур санхүүгийн байдал тогтворгүй байгаа хэдий ч сонирхолтой үйл явдалд бэлэн байгаарай. Харин заримынх нь хайр дурлалын харилцаанд асуудал гарч магадгүй. Хэт их гомдоллох, зөрүүдлэх болон элдэв ааш гаргахаа тэвчсэн нь дээр. Гол хүсэл зорилгоо өмнөө тавьж, түүнээсээ буцаж няцахгүй байхыг зөвлөж байна. Хийсвэр болон бодит байдлыг хослуулах чадвар ч өндөр байна. Тиймээс аливаа төвөгтэй, шийдвэрлэхэд бэрх зүйлсийг барьж авч хэрэгжүүлэхэд таатай үе. Харин долоо хоногийн сүүлчээр зарим хүмүүс мэргэжлийнхээ хүрээнд шинэ дэвшил гаргаж сайшаагдана. Таны санал санаачилга удаан хугацааны турш бусад хүмүүст үлгэр дуурайл болохуйц ажил хэрэг болж чадна. Гэр бүлд жижиг хэмжээний асуудал тохиолдож болзошгүй. Өөрийгөө атаа жөтөө ихтэй, хов живд дурлагсдаас цэвэрлэх цаг иржээ. Тодорхойгүй байдлыг эртхэн нэг тийш болгож харилцаа холбоогоо таслахгүй бол таны хувийн амьдрал болон ажилд таагүй нөлөөлж болзошгүй.
Загас: Долоо хоногийн эхээр санхүүгийн нөхцөл байдал сайжирч байгаа тул хүссэн зарцуулалтаа хийж, хэрэгтэй өөрчлөлт үүсгэх боломжтой гарах болно. Үр хүүхдүүдийн амжилт таныг баярлуулна. Боломжтой байсан ч гэнэтийн томоохон зардал буруу байх магадлалтай. Эрүүл бөгөөд шинэ хоол хүнс хэрэглэхгүй бол бие махбод сульдаж болзошгүй үе. Шинэ орлогын эх үүсвэр бий болгох боломж гарвал яаравчлан арга хэмжээ ав. Ажлын туршлагатай нэгэнтэй уулзах юм бол ний нуугүй санал бодлоо хуваалц. Харин долоо хоногийн дундуур биелэгдэшгүй үүрэг даалгавар, шийдэл олдохгүй асуудлууд маш их цаг зав, эрч хүчийг шаардах болно. Нийгмийн хариуцлагын хүрээнд ямар нэгэн зүйл хийхээр шийдсэн бол бусдын дэмжлэг туслалцааг харамгүй авахыг зөвлөж байна. Ажил хэрэг төлөвлөгөөний дагуу явагдана. Холоос ямар нэгэн мэдээ хүлээн авах бол долоо хоногийн сүүлээр удаан уулзаагүй найз нөхдөөс урилга ирнэ. Зарим хүнээс сайхан үг сонсож, сэтгэл сэргэнэ. Ерөнхийдөө амьдралын хэмнэл зугаатай болж мэднэ. Одоогийн баримталж буй амьдралын зарчмаа хянаж үзэхэд хүрнэ. Өөрт тохирохгүй зүйлийг хийж байхаар зөв зарчмыг сонгохыг хичээ.