Цаг үеийн мэдээ

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалтын цаг дууслаа. СЕХ-ноос энэ талаар мэдээлэл хийлээ. 

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалтын цаг дууслаа. Улаанбаатарт яг одоо 22:00 цаг болсон байна. Бүх хэсгийн хороод санал хураалтаа дуусгалаа. Улсын бүртгэлийн төхөөрөмж зогслоо. Тиймээс санал хураалт энэ хүрээд зогсож байна. Ирцийн хувьд та бүхэнд дамжуулж байсан шууд дэлгэцээр гаргасан 69.3 хувийн ирцтэйгээр санал хураалт дуусаж буй юм. Гэхдээ үүн дээр нэмэгдэж тооцогдох тооцооллууд байгаа. Гадаадад санал өгсөн иргэдийн битүүмжлэлтэй савыг аваад ирсэн. Одоо дээд давхарт тоолох гэж байна. Одооноос эхлээд дүн мэдээллийг дамжуулна. Тэрхүү дүн дээр нэмж танилцуулагдах саналуудын тоог нэгтгэнэ. Мөн дээрээс нь улсын хэмжээнд дүнг шууд авч танилцуулахаар байгаа. Сүлжээнд ороогүй зарим газруудын сүүлийн хоёр цагийн ирцийг нэмнэ гэсэн үг. Тэгэхээр улсын хэмжээний ирц 70 хувьтай болох шинжтэй. Ингэж тооцоолж бодох хэрэгтэй. Өнөөдрийн санал хураалт амжилттай болж өндөрлөлөө. 15 цагийн хугацаанд санал хураалтыг хэрэг зөрчилгүй зохион байгуулахад тусалж дэмжсэн цагдаагийн байгууллагад баярлалаа. Санал авах хугацаанд хэрэг зөрчлийн шинжтэй зүйлүүд гарсан ч ноцтой зүйлүүд байсангүй. Улсын хэмжээнд гарсан хэрэг зөрчлийн хариу арга хэмжээг цаг алдалгүй аваад, авсан арга хэмжээнүүдээ мэдээлээд одоогийн байдлаар СЕХ-н дээр шийдэгдээгүй гомдол мэдээлэл алга. Цагдаагийн байгууллагаас хэрэг зөрчлийг шийдвэрлэсэн мэдээллээ тусад нь өгөх байх. Ингээд дүнг дамжуулахад бэлэн боллоо. 

С.ОТГОН

Таны сурталчилгаа