Парисын олимпын наадмыг сурвалжлахаар Спортын сэтгүүлчдийн холбооноос 2 сэтгүүлч, 2 зурагчин нийт 4 хүний бүрэлдэхүүнтэй хэвлэл, мэдээллийн баг Франц улсыг зорьсон. Тэгвэл гэрэл зурагчин Чулуунбаатарын Ганбатын авсан зураг "Парис-2024" олимпын нэгэн өдрийн /Canon Olympic One Day/ шилдэг зургаар тодорчээ. Олимпын наадамд нийт 45,000 сайн дурынхан ажиллаж буй. Тэдгээрээс хосуудын дөрөө харшуулан үнсэлцэх ховор агшныг тэрээр камертаа буулгасан байна. Түүний хувьд 6 дахь олимпын наадамдаа ажиллаж байгаа юм.
Монгол Улсад мастер гэрэл зурагчин ердөө 6 байдгийн нэг нь Чулуунбаатарын Ганбат. Тэрээр Дэлхийд үнэлэгдсэн шилдэг гэрэл зурагчин юм.
Uhsen hoinoo
2024-07-25
Hoer hogshin hun l unseltsej bgaa l zurag bna
2024-08-19
Cool