Цаг үеийн мэдээ

Хил хамгаалах байгууллагаас хилийн боомтуудын 2025 оны гуравдугаар сард ажиллах цагийн хуваарийг танилцууллаа.

Тухайлбал, Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Тэс, Ханх, Ульхан зэрэг ОХУ-тай хиллэдэг автозамын боомтууд шинийн 1-3-ны өдрүүдэд амарна. Харин Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Замын-Үүд, Бичигт, Сүмбэр зэрэг БНХАУ-тай хиллэдэг авто замын боомтууд гуравдугаар сарын 1-2-ны өдрүүдэд амрах хуваарьтай байна.

Харин олон улсын агаарын болон төмөр замын боомтууд цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллах юм.

Таны сурталчилгаа