Цаг үеийн мэдээ

Монголын үндэсний бөхийн холбооны 2024-2025 онд хийх ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу сүүлийн жилүүдэд тасраад байсан улсын цолтой ахмад бөхчүүдэд олгодог “Цолны хишиг”-ийг энэ жилээс  сэргээн олгоно. 

Холбооны удирдлагын бүртгэлийн  маргаан, ковид цар тахал, Монгол бөхийн өргөөний их засвар тохижилт,  өргөтгөлийн барилгын ажлаас шалтгаалан тасраад байсан “Цолны хишиг”-ийн журамд зохих өөрчлөлтүүдийг оруулсан бөгөөд  энэ жилээс эхлэн жил бүр тогтмол олгохоор төлөвлөсөн. 

Иймд  60-аас дээш настай улсын цолтой ахмад бөхчүүд 02.27-ны өдөр 14:00 цагт Монгол бөхийн өргөөндөө хүрэлцэн ирж “Цолны цолны хишиг”-ээ авна уу.

Таны сурталчилгаа