Цаг үеийн мэдээ

Катарын нийслэл Доха хотод снукер бильярдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 15-22-нд болж байгаа бөгөөд манай улсаас ОУХМ Б.Нарантуяа өрсөлдлөө. 15 улааны төрөлд өрсөлдсөн тэрбээр Хонгконгийн нэрт тамирчныг буулган авсанаар Ази тивийн аварга болж, снукер бильярдын анхны тивийн аварга Монгол тамирчин болов. Б.Нарантуяа өмнө нь снукер бильярдын ДАШТ болон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байв.

Таны сурталчилгаа