“Залуу хүн байж гудамжинд бие засаад, арга хэмжээ авна уу” гэх мэдээллийн дагуу торгох шийтгэл оногдууллаа.
ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч С.Мягмарсүрэн:
-Энэ оны хоёрдугаар сарын 15-ны өдөр нэр бүхий цахим хаягаас олон нийтийн газар биеэ зүй бус авч явж байгаа нэгэн иргэнийг шүүмжилсэн бичлэг цахим орчинд нийтлэгдсэн. Тухайн зүй бусаар биеэ авч явж байгаа иргэнд Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан торгох шийтгэл оногдуулсан. Тодруулбал, уг хуульд зааснаар олон нийтийн газар автозам олон нийтийн газар, гудамж талбайд бие зассан, эсвэл нус цэр, тамхины иш хог хаясан бол хүнийг 20 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгохоор заасан байдаг. Иймд иргэд та бүхнийг олон нийтийн газар биеэ зүй бус авч явахгүй, бусадтай хүндэтгэлтэй байхыг зөвлөж байна.