2008-2019 оны гандуу жилүүдэд Улз гол татарч Баруун Тарь нуурт цутгахаа болив. Тэгвэл 2019-2024 оны хуртай жилүүдэд Улз голын урсац эрс сайжирч, үерлэн урссаар Баруун Тарь нуурыг сэргээжээ. Ялангуяа 2018-2019 онд нуурын шал пургиж шороо босдог болсон байв.
Улз гол нь адагтаа 2 салаалж ОХУ-ын Баруун Тарь нуур болон Монголдоо Хөх нуурт цутгадаг байна.
Эх сурвалж: Онон Улз голын сав газрын захиргаа