Боловсролын сайд П.Наранбаяр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурвэг 2024 оны 8 дугаар сарын 8-ы өдөр хүлээн авч уулзан боловсролын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Яамны зүгээс англи хэлийг албан ёсны үндсэн гадаад хэл болгох санаачилгын хүрээнд төрийн өмчит их, дээд сургуулиудад 20 хүртэлх хувьд англи хэл дээр сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах санаачилгыг дэвшүүлэн ажиллаж байна. Бүх шатны багш нарын англи хэлний мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор сургалт, зочин багш нарыг авчрахад хамтран ажиллах санал тавив.
Атал Бихари Важпайн нэрэмжит Мэдээлэл, харилцаа холбооны технологийн төвийн барилга угсралтын үйл ажиллагааг эрчимжүүлж ойрын хугацаанд хүлээн авах ажлыг зохион байгуулахаар харилцан тохиролцоонд хүрэв.
Түүнчлэн Бүгд Найрамдах Энэтхэг Улсын буцалтгүй тусламжаар баригдах Энэтхэг Монголын найрамдлын ерѳнхий боловсролын сургуулийн ажлыг яаралтай эхэлж 2025 оны 9 дүгээр сарын 1-д ашиглалтад оруулахад дэмжин ажиллахыг хүслээ.