Хилийн цэргийн 0286 дугаар ангийн хилийн 0294 дүгээр салбарын хариуцсан хэсэг "Жаахан даваа" нэртэй газар 2024 оны наймдугаар сарын 6-ны өдрийн 16:00 цагт 65 настай иргэн Б нь жимс түүх гэж яваад төөрсөн байж болзошгүй гэсэн мэдээллийн дагуу хилийн албаны тасгийн дарга, ахмад Ц.Энхбаяраар ахлуулсан Булган аймгийн Тэшиг сумын цагдаагийн хэсэг, ар гэрийнхэнтэй хамтарсан бүлэг 16:30 цагт үүрэг гүйцэтгэн наймдугаар сарын 7-ны өдрийн 06:30 цагт төөрсөн иргэнийг эсэн мэнд олж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, ар гэрт нь эсэн мэнд хүлээлгэн өглөө.