Цаг үеийн мэдээ

Өвөрхангай аймаг, Есөнзүйл сум, Тахилга багийн “Хөндий бор хошуу“ гэдэг газарт наймдугаар сарын 8-ны өдрийн 01:00 цагийн орчим 2 өрхийн 510 гаруй бог мал аянгад цохиулж хорогдсон тухай мэдээллийг мөн өдрийн 12:43 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ. Мэдээллийн дагуу Есөнзүйл сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан ажилтнууд  наймдугаар сарын 8-ны өдрийн 10:30 цагт очиход малчин Г, Т нарын 510 орчим бог мал аянгад цохиулж хорогдсон байсан тул сэг зэмийг устгахаар ажиллаж байгаа тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.  Сэг зэм устгах ажиллагаанд тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид ажиллаж байна.

Таны сурталчилгаа