Боловсролын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5-д заасны дагуу Улсын олимпиад зохион байгуулах журмыг баталж, мөрдүүлэх чиг үүрэг боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хамаардаг.
Энэ хүрээнд Боловсролын ерөнхий газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн А/420 дугаар тушаалын хавсралтаар “Улсын олимпиад зохион байгуулах журам”-ыг баталсан.
Журмаар олимпиад зохион байгуулах эрх бүхий байгууллага нь нь Ерөнхий хороо болон Дэд хороо байхаар зохицуулсан.
Олимпиадын ерөнхий хороо 2024 оны наймдугаар сарын 7-ны өдөр хуралдаж, 2023-2024 оны хичээлийн жилд зохион байгуулагдсан олимпиадуудын үр дүн, сайжруулах санал зөвлөмжийг хэлэлцэж, 2024-2025 оны хичээлийн жилийн олимпиадын хуваарийг Боловсролын яамны саналд үндэслэн хэлэлцэж баталлаа.