Боловсролын сайд П.Наранбаяр, зөвлөх Д.Гантулга нар Шизүока мужийн Засаг даргын орлогч Масүй Хироши, Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны зөвлөх Г.Эрдэнэхатан, Боловсролын газрын хэсгийн дарга Аоки Томоки болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Боловсролын яам, Япон улсын Шизүока мужийн Боловсролын газар, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар хооронд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд "Багш, сурагч солилцооны хөтөлбөр" 13 дахь жилдээ хэрэгжиж байна.
Цаашид талууд хамтын ажиллагааныхаа хүрээнд энэхүү хөтөлбөрийг өргөжүүлэх, багшийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, боловсролын сайн туршлагаа солилцох, түгээн дэлгэрүүлэхээр болов.