Цэцэрлэгийн бүртгэлийг энэ сарын 1-нээс эхлэн E-Mongolia системээр дамжуулан хүлээж авч эхэлсэн.
Одоогоор нийслэлийн хэмжээнд 142,150 хүүхэд цэцэрлэгт хамрагдахаас 59 хувь нь хүсэлтээ амжилттай илгээжээ. Бүртгэлийн эхний шат наймдугаар сарын 18-нд дуусна.
Иймд эцэг эхчүүдийг хүүхдийнхээ бүртгэлийг амжиж хийлгэхийг албаныхан анхаарууллаа.