Япон улсын Шизүока мужид сурагч солилцооны 5 хоногийн хөтөлбөрт хамрагдах сурагчдын сонгон шалгаруулалтыг зарлалаа.
Оролцогчид тавигдах шаардлага:
Монгол Улсын иргэн;
ЕБС-ийн 10-12-р ангийн сурагч;
16-18 настай;
Өмнө нь Япон Улсад зорчиж байгаагүй байх.
Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:
Гадаад паспортын хуулбар
Эсээ
Эсээнд тавигдах шаардлага:
400 үгэнд багтаах;
Сонгосон сэдвийн хүрээнд бичих;
Өөрийн байр суурь, санаагаа товч, тодорхой, ойлгомжтой илэрхийлэх;
Баримт, нотолгоо, жишээ ашиглах;
Ашигласан ном, зохиол, эх сурвалжаа дурдах.
Эсээний сэдэв:
Дэлхийн иргэн гэж миний бодлоор
Зайны сургалтад хамрагдсан миний туршлага
Уур амьсгалын өөрчлөлт манай сургуульд
Хэрвээ шидтэн байсан бол сургуулиасаа халмаар санагддаг соёлууд
Ирээдүйн тухай миний бодол
Дээр дурдсан баримт бичгүүдийг холбоо барих утасны дугаарын хамт 2024 оны 8-р сарын 30-ны дотор [email protected] мэйл хаяг руу илгээнэ.