"Парис-2024" паралимпын 17 дахь удаагийн наадам маргааш эхэлнэ. Нээлтийн ёслол Улаанбаатарын цагаар өнөөдрөөс наймдугаар 29-ныг шилжих шөнө 02:00 цагаас эхэлнэ.Тус наадамд нийт 4400 тамирчин спортын 22 төрөлд хүч үзэж, өрсөлдөнө. Энэ удаагийн паралимпод манай улсын 12 тамирчин оролцох юм.
Монголын шигшээ багийн тамирчид наймдугаар сарын 29-өөс есдүгээр сарын 8-ыг дуустал оролцох хуваарьтай байна. Тухайлбал,
Наймдугаар сарын 29
15:30 Пара усанд сэлэлтийн эмэгтэйчүүдийн 50 метрийн чөлөөт сэлэлтийн S6 ангилалд Х.Номуун
16:00 Пара тэеквондогийн эмэгтэйчүүдийн -52 кг жинд У.Сүрэнжав
23:00 Пара байт харвааны чансаа тогтоох харваа Д.Сэлэнгээ
23:00 Пара байт харвааны чансаа тогтоох харваа Б.Оюун-Эрдэнэ
23:00 Пара тэеквондогийн эмэгтэйчүүдийн -52 кг жингийн шигшээ шатанд У.Сүрэнжав
23:30 Пара усанд сэлэлтийн эмэгтэйчүүдийн 50 метрийн чөлөөт сэлэлтийн S6 ангилалын Финалын шат Х.Номуун
Наймдугаар сарын 30
03:02 Пара тэеквондогийн эмэгтэйчүүдийн -52 кг жин медалийн тоглолт У.Сүрэнжав
15:30 Пара тэеквондогйин эрэгтэйчүүдийн -63 кг жингийн урьдчилсан шат Г.Болор-Эрдэнэ
23:00 Пара тэеквондогийн эрэгтэйчүүдийн -63 кг жингийн шигшээ шат Г.Болор-Эрдэнэ
Наймдугаар сарын 31
03:46 Пара тэеквондогийн эрэгтэйчүүдийн -63 кг жингийн медалийн тоглолт Г.Болор-Эрдэнэ
Есдүгээр сарын 1
16:00 Пара атлетикийн эрэгтэйчүүдийн бөөрөнцөг шидэлт. F40 ангилалд Ц.Баттулга
Есдүгээр сарын 3
15:00 Пара байт харвааны урьдчилсан шат Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ
23:00 Пара байт харвааны шөвгийн найм, хагас шигшээд Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ
Есдүгээр сарын 4
00:57 Пара байт харваа хүрэл медалийн харваа Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ
01:14 Пара байт харваа, Финалын харваа Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ
16:00 Пара атлетикийн эрэгтэйчүүдийн 100 метрийн тэргэнцэртэй гүйлт. T53 ангилал. Урьдчилсан шат П.Энхманлай
Есдүгээр сарын 5
01:00 Пара атлетикийн эрэгтэйчүүдийн 100 метрийн тэргэнцэртэй гүйлт. T53 ангилал. Медалийн шат П.Энхманлай
16:00 Пара жүдогийн эмэгтэйчүүдийн -48 кг. Урьдчилсан шат Т.Сувд-Эрдэнэ
22:00 Пара жүдогийн эмэгтэйчүүдийн -48 кг. медалийн барилдаан Т.Сувд-Эрдэнэ
Есдүгээр сарын 6
16:00 Пара жүдогийн эмэгтэйчүүдийн -70 кг. Урьдчилсан шат Л.Туруунаа
22:00. Пара жүдогийн эмэгтэйчүүдийн -70 кг. Медалийн барилдаан Л.Туруунаа
Есдүгээр сарын 7
15:30 Пара усанд сэлэлтийн эмэгтэйчүүдийн 100 метрийн араар сэлэлт. S6 ангилал. Урьдчилсан шат Х.Номуун
16:00 Пара жүдогийн эрэгтэйчүүдийн +90 кг. Урьдчилсан шат Д.Ганбат
16:00 Пара жүдогийн эрэгтэйчүүдийн -90 кг. Урьдчилсан шат Б.Бөттөгс
22:00. Пара жүдогийн эрэгтэйчүүдийн +90 кг, -90 кг. Медалийн барилдаан
23:30 Пара усанд сэлэлтийн эмэгтэйчүүдийн 100 метрийн араар сэлэлт. S6 ангилал. Финалын шат Х.Номуун
Есдүгээр сарын 8
00:35 Пара Пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн -107 кг жинд Э.Содномпилжээ