Дэлхийн 90 орчим улсын Засгийн газрын төлөөлөгч, батлан хамгаалахын сайд нар, олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачид БНСУ-д болж буй “Цэргийн салбарт хариуцлагатай хиймэл оюун ухаан” (REAIM) 2024 дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
Хиймэл оюун ухааныг цэргийн салбарт ашиглах нь инновац хэдий ч олон эрсдэл, сорилтууд дагуулж болзошгүйг оролцогчид онцлон тэмдэглэж, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, хүний нэр төрийг хамгаалахад хариуцлагатай хиймэл оюун ухаанд хэм хэмжээ тогтоох, засаглал, хууль эрх зүйн орчин, зохицуулалтыг чухалчлан хэлэлцлээ. 2024 оны 9-р сарын 9, 10-ны өдөр зохион байгуулагдсан уг арга хэмжээнд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт болон албаны төлөөлөл оролцлоо.
REAIM-ийн дээд хэмжээний уулзалтыг БНСУ-ын ГХЯ, Үндэсний батлан хамгаалах яам болон Нидерланд, Сингапур, Кени, Их Британи зэрэг улс хамтран зохион байгууллаа.