Европын холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлж буй “Монгол улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” UNJP/MON/022/UND төслийн хүрээнд Боловсролын ерөнхий газар, Ховд аймгийн Боловсролын газар, Шинэ Ховд Баруун Бүсийн Хөгжлийн Корпорац ОНӨААТҮГ хамтран Баруун бүсийн аймгуудын цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хоол зүйч, тогооч нарын дунд 'МАЛЫН ДОТОР МАХ, ДАЙВАР ТҮҮХИЙ ЭД АШИГЛАН ХҮҮХДИЙН ХООЛНЫ ШИНЭЛЭГ ЖОР, ТЕХНОЛОГИ БОЛОВСРУУЛАХ” 13.5 сая төгрөгийн шагналын сантай уралдааныг 2 үе шаттайгаар зохион байгууллаа.
Нэгдүгээр шатны уралдаанд нийт 112 хоол зүйч, тогооч оролцсоноос аймаг тус бүрээс шалгарсан 6 оролцогч буюу нийт 30 оролцогч хоёрдугаар шатанд өрсөлдлөө.
Хоёрдугаар шатны уралдаан Ховд аймгийн Цаст-Алтай ЕБС дээр 09 дүгээр сарын 08-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Уг уралдааны дүнгээс:
Зуушны төрөлд
Тэргүүн байранд Увс аймгийн ЕБ-ын 4 дүгээр сургуулийн тогооч Т.Адьяа “Чацарганаар баяжуулсан, зөөхийн сүмстэй сархинагийн салат”
Дэд байранд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ЕБ-ын 7-р бага сургуулийн тогооч С.Анаргүл “Гүзээ, үхрийн хэлэн салат ”
Гутгаар байранд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 1 дүгээр цэцэрлэгийн тогооч Н.Береке “Элэг, ногооны царцаамал”
Тусгай байранд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 3-р цэцэрлэгийн тогооч Б.Болортунгалаг “Элэгний салат”
Шөлтэй хоолны төрөлд
Тэргүүн байранд Ховд аймгийн Цаст-Алтай ЕБС-ийн тогооч Б.Отгонцэцэг “Шар хулуу, дэлүүний зутан шөл “
Дэд байранд Ховд аймгийн Жаргалант сумын ЕБ-ын 3-р сургуулийн хоол зүйч С.Мөнгөнтуул "Үхрийн гүзээтэй ногоотой шөл"
Гутгаар байранд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ЕБ-ын 1-р сургуулийн ахлах тогооч О.Алтанзул "Амин дэмтэй гүзээний шөл"
Тусгай байранд Увс аймгийн 6-р сургуулийн хоол зүйч Д.Энхтуул "Сархинаг юуцайтай ногоотой шөл"
Үндсэн хоолны төрөлд
Тэргүүн байранд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын ЕБС-ийн ахлах тогооч Т.Алтантуяа "Уушигны ороомог/миёог лууван,хүрэн манжинтай"
Дэд байранд Ховд аймгийн Жаргалант сумын 16 дугаар цэцэрлэгийн ахлах тогооч Э.Цэцэгмаа “Таван цулын байцааны хуушуур”
Гутгаар байранд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ЕБ-ын 2 дугаар сургуулийн ахлах тогооч Ч.Бямбажав “Жигнэж болгосон цус жигнэсэн ногооны хачиртай”
Тусгай байранд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 7-р бага сургуулийн тогооч Ж.Алмагүл нар “Таван цулын пирошки “
Тэргүүн байранд өргөмжлөл-1,5 сая төгрөг, дэд байранд өргөмжлөл- 1,2 сая төгрөг, гутгаар байранд өргөмжлөл-1,0 сая төгрөг, тусгай байранд өргөмжлөл- 800,0 мянган төгрөгөөр тус тус шагнаж, урамшууллаа.
ШҮҮГЧЭЭР
Монгол улсын зөвлөх инженер Ц. Байгалмаа
Боловсролын ерөнхий газрын Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Б.Оюунжаргал
ШУТИС-ийн ҮТС-ийн биотехнологи, шим тэжээлийн тэнхимийн багш Н.Сугар нар ажиллалаа.
Уг уралдаанд хүүхдийн нас биед тохирсон шим тэжээллэг, шинэлэг хүүхдийн олон жор технологи бүхий хоолнууд бий боллоо.