Улсын санд худалдан авах бүтээлийг тусад нь шалгаруулж ирсэн. Монгол улсын Засгийн газрын 391-р тогтоолын 1-р хавсралт, Хөгжмийн шилдэг бүтээлийг шалгаруулах, улсын санд худалдан авах, хадгалах, ашиглах журмыг үндэслэн АЛТАН НАМАР наадмаа уялдуулан хамтад нь зохион байгуулж байна. Монголын хөгжмийн зохиолчдын холбооны Удирдах зөвлөл хуралдаж уг удирдамж, зохион байгуулалт дээр санал нэгджээ. Мөн уг тогтоолын дагуу МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛ байгуулагдан хөгжмийн бүтээлүүдэд судалгаа хийн шалгаруулна.