Цаг үеийн мэдээ

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншаравын нэрэмжит хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах  уралдаант наадам нь Нийслэлийн Засаг Даргын ивээл дор зохион байгуулагддаг бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулж, өсвөр үеийнхэнд урлаг, уран сайхны боловсрол олгох, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхдийн багаар ажиллах, авьяас чадварыг хөгжүүлэх зорилгоор уламжлал болж эдүгээ 30 жил болсон байна.

Нийслэлийн Соёл урлагийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Монголын найрал дууны бүтээлчдийн холбоод хамтран заавал дуулах дууг заах арга зүйн сургалтыг 7 дахь жилдээ зохион байгуулж байна. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн багш нарт заавал дуулах дууг заах арга зүйн сургалтад 8 дүүргийн 178 багш хамрагдав.

Энэ удаагийн уралдаант наадмын заавал дуулах дуугаар МУУГЗ Б.Алтанхуягийн хөгжим, Г.Энхчимэгийн шүлэг “Монгол хүүхэд” бүтээл сонгогдсон.

Сургалтад МҮОНРТ-ийн дэргэдэх “Улаан бүч” чуулгын сурагчид зочноор оролцож, тус чуулгын хормейстр, МҮОНР-ийн хөгжмийн редактор У.Мөнхжаргал уралдаант наадмын заавал дуулах сонгогдсон бүтээлийг хүүхдэд заах, хоолойн хуваарилалт дуугаралтыг сайжруулахад хэрхэн анхаарч ажиллахад багш нарыг суралцуулдаг онол, дадлага хослуулдаг ач холбогдолтой сургалт юм.

Таны сурталчилгаа