Цаг үеийн мэдээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Парис 2024” зуны XXXIII олимп, паралимпын XVII наадамд Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөн амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчдад орон сууц, оролцсон тамирчид, дасгалжуулагчдад мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэлээ. 

Алтан медаль хүртсэн У.Сүрэнжавт дөрвөн өрөө орон сууц, Мөнгөн медаль хүртсэн Б.Баасанхүү, Г.Болор-Эрдэнэ, Ц.Баттулга, Э.Содномпилжээ нарт тус бүр гурван өрөө орон сууц олгохоор шийдвэрлэлээ.

Таны сурталчилгаа