Цаг үеийн мэдээ

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга Б.Батцэцэг болон Удирдлагын академийн захирал, дэд профессор Д.Сүрэнчимэг нар Бүгд Найрамдах Солонгос Улсын Хүний нөөцийн удирдлагын хүрээлэн /NHI/-ийн урилгаар 09 дүгээр сарын 05-11-ний өдрүүдэд тус улсад ажиллаж, “NHI HR Leader Forum”-д оролцлоо. 

Форумын үеэр Удирдлагын академи, БНСУ-ын Хүний нөөцийн удирдлагын хүрээлэн хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, төрийн албан хаагчдыг чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. Ёслолын дараа цаашдын хамтын ажиллагаа, 2025 онд хийх ажлуудын талаар хоёр байгууллагын удирдлагууд дугуй ширээний ярилцлага хийсэн юм.

Хүний нөөцийн олон улсын форумд 15 орны төрийн өндөр, дээд албан тушаалтнууд оролцсон бөгөөд манай улс анх удаагаа оролцож байна.   “Хүний нөөцийн хөгжилд хиймэл оюуны тусламжтай шинэ чиглэлийг судлахуй”  /Exploring a New Direction for HR/HRD Development with AI Innovation Technology/-сэдвийн хүрээнд өрнөсөн форумд оролцогчид өөрсдийн орны туршлага, учирч буй сорилт, түүнийг даван туулж буй арга туршлагаа танилцуулж,  санал солилцлоо.

Таны сурталчилгаа