2024 оны 9-р сарын 12-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Энэ өдөр хайр сэтгэлийн асуудал нь толгойны өвчин болж магадгүй. Тодорхойгүй нөхцөл байдлаас болж нэлээд асуудалд орж, сэтгэлээр унана. Сэтгэл санааны тогтворгүй байдал нь бие махбодыг сульдуулж, эрч хүчийг барж магадгүй. Гэр бүлийнхээ аз жаргалын төлөө өөрийн чадлын хирээр зүтгэх хэрэгтэй болно.
Үхэр: Таны дарга удирдлага хариуцлагатай ажил даалгаж мэднэ. Энэ нь тэдний итгэлийг олоход нөлөөлөх ч өөртөө ачаалал нэмж авч байна гэсэн үг юм. Иймд төлөвлөж байсан ажилдаа багахан өөрчлөлтийг оруулах хэрэгтэй болж байгааг од эрхэс сануулж байна. Шаардлагатай гэсэн үедээ та найз нөхөд болон хамтран ажиллаж буй хүмүүсээс тусламж хүсэж, тэдэнд хандаарай.
Ихэр: Санасан хэрэг тань сэтгэлчлэн бүтнэ. Энэ нь танд санхүүгийн хувьд ашиг орлого авчрах болно. Таны бусдад итгэх чадвар, хар буруу санадаггүй зан ажил хэргээ бүтээхэд ихээхэн эерэг нөлөө үзүүлнэ. Хайртай хүмүүсийн харилцаа баяр жаргалаар дүүрэн байна. Хэн нэгний худал ховыг тоох хэрэггүй.
Мэлхий: Хувийн амжилтаа ахиулахад багийн ажиллагаа тусална. Үйл ажиллагаагаа эрчимжүүлэх хүсэл төрнө. Таны гаргасан санал санаачилга болон сайн үйлсийн аян олны таашаалыг хүртэнэ. Сайхан санал, сай мэдээ дүүрэн байж сэтгэл хөөрлөө дийлэхгүйд хүрч мэднэ. Олон нийтийн арга хэмжээнд оролцох, нээлттэй өдөрлөг хийх зэрэг нь амжилтыг авчирна.
Арслан: Хайртай дотнын хүмүүстээ сайн анхаарал тавих хэрэгтэй байж магадгүй. Алс газар явахад бартаа саадгүй, ажил үйлс тааламжтай байна. Гэхдээ энэ өдөр аль болох гэр бүлийнхэнтэйгээ цаг мөчийг хамт өнгөрүүлэх нь юу юунаас илүүд тооцогдоно. Өөрийнхөө болон дотнын хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарал халамж сайн тавиарай.
Охин: Эргэн тойрны хүмүүсийнхээ итгэлийг алдах зүйл хийхгүй гэсэндээ өөрийн гаргасан шийдвэрээс буцах үйлдэл хийж мэднэ. Хувийн амьдралдаа чухал шийдвэр гаргаж магадгүй. Энэ өдөр удаан бодож байж хийсэн үйлдэлдээ ч эргэлзэж эхэлнэ. Гэхдээ чухал шийдвэрийг шаардлага гарвал хийх эр зориг хэрэгтэй.
Жинлүүр: Хүсэж мөрөөдөж байсан ч хүрч чадахгүй гэж бодож байсан зүйлээ олж авах болно. Зарим шийдвэрлэх мөч тулгарах үед өөртөө итгэлтэй байж зүрх сэтгэлээ дагах хэрэгтэй. Ахуй амьдралын болон орчин нөхцөлөө сайжруулах зэрэг ажил нь танд ихээхэн ачааллыг авчрах болно. Аль болох өөрийгөө эд хөрөнгөний хараат байлгахаас зайлсхий.
Хилэнц: Холуур өнгөрч буй сөрөг мууг өөр лүүгээ даллан дуудах хэрэггүй. Хөндлөнгийн хүмүүсийн хэл аманд хутгалдах нь танд олон таагүй зүйлийг авчрах болно. Сэтгэл санааны сайн муу илрэл нь ойр дотнын хүмүүсийг тавгүй байдалд оруулах, уур амьсгалыг хурцадмал болгож мэдэх тул цаг ямагт өөртөө хяналттай, тэвчээртэй байхыг зөвлөж байна.
Нум: Өдрийн хандлага сөрөг мэдрэмж авчрах бөгөөд энэ нь санхүүгийн асуудал, таагүй мэдээ дагуулна. Бусдын хийсэн алдааг засах гэж эрч хүчээ нэлээд зарцуулж мэднэ. Өнөөдөр та хэн нэгний хий хоосон яриа, хоёрдмол утга санаа агуулсан үйлдлээс зайлсхий. Харин ойр дотнын хүмүүсийнхээ хайр халамжаас бүү татгалзаарай.
Матар: Амьдралын эрч хүч өндөр байх тул ямар ч ажлыг төвөггүй хийж гүйцэтгэнэ. Өөрийгөө шинэчилж, цэнэглэхийг хичээ. Хамтран ажилладаг хүмүүстээ итгэл үзүүлж, зарим зүйлийг бие даан шийдвэрлэх боломжийг олгоорой. Хэт их ашиг орлого олох гэж улайрах нь таны амжилтыг хормын дотор үгүй хийж мэднэ. Аль болох уян хатан байхыг хичээ.
Хумх: Ажил амьдралын аль алинд нь бага зэргийн сэтгэл санааны хямралд оруулах асуудал үүсэж магадгүй. Өөрийгөө хэт шүүмжлэх, хийсвэр бодол санаанд автах хэрэггүй. Ингэлээ гээд бүх зүйл өөрчлөгдөхгүй. Элдэв таагүй зүйл, муу муухай мэдээ мэдээллийг өөртөө хүндээр тусгаж авах хэрэггүй. Товлосон уулзалтууд таны хүссэн үр дүнг өгч чадахгүй бололтой.
Загас: Төлөвлөөгүй уулзалт найз нөхдийн хүрээнд өрнөж магадгүй. Сайн мэдээ нь таны өмнө ирээдүйн эерэг төлөвийг бий болгож өгнө. Ганц бие хүмүүс танилын хүрээгээ нэмэгдүүлэх юм бол сонирхол татахуйц шинэ танилтай учирна. Гэхдээ танд тохирох хүн мөн эсэхийг тийм ч амархан тодорхойлоход бэрх байх болно.