Монгол Улсын төр- нийгэм, шашин соёлын нэрт зүтгэлтэн анхдугаар Богд Өндөр Гэгээн Занабазар хутагтын шүтээн дүрийг залах ёслол өнөөдөр /2024.09.11/ боллоо.
Шүтээн дүрийг залах хүндэтгэлийн ёслолд Монголын бурхны шашинтны төв- Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номун Хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж, Монголчуудын язгуур үндэсний багш Жадо Ринбүчи гэгээнтэн тэргүүтэй лам хуврагууд морилон оролцлоо.
Анхдугаар Богд Өндөр Гэгээн Занабазар хутагт нь Монгол үндэсний уран баримлын сургуулийг үндэслэн байгуулагч бөгөөд хүний дүрээр заларсан бурхдыг бүтээж амилуулсан юм.
Очирдара, Майдар, Цагаан дара эх, Язгуурын таван бурхан, Бодь суварга, Жанрайсиг бурхан гээд олон бурхдын баримлыг бүтээж дэлхийн хэмжээнд үнэлэгджээ.