Барилга, хот байгуулалт болон Зам тээврийн сайдын хамтарч баталсан стандартаар авто замын бордюр зорчих хэсгээс 15 см-ээс дээш өндөртэй байна гэж заасан байдаг. Тус стандартын дагуу авто замыг асфальтаар хучихад замын хашлаганы ил харагдах өндөр 7-8 см болдог. Ингэснээр ус зайлуулах шугам асфальтан хучилтаас дээш гарахгүй, авто замын засвар, шинэчлэлийн дараагийн ажлуудыг стандартын дагуу чанартай хийдэг. Олон нийтийн сүлжээнд зарим үед яригдаж байгаа шиг замын хашлага, ус зайлуулах худгийн тагийн өндөр стандартаас зөрсөн зүйл байхгүй гэдгийг холбогдох албаны эх сурвалж хэлж байна. Энэ тухайд нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Авто замын асфальт бетон үе авахын өмнө замын хашлага болон худгийн тагуудыг өндөрлөж байж ажлыг гүйцэтгэдэг. Замын ажил дуусахад явган замын гарц болон ус зайлуулах шугам асфальтаас дээш гарахгүй. Зам дээрх хөндлөн гарсан ус зайлуулах хоолойны шугамаа холбож дуусаад асфальтаа авдаг. Ингэснээр борооны ус зайлуулах таг асфальтаас доогуур болж стандартад нийцнэ. Нарны замыг засварлаж байхад ч иймэрхүү асуудал цахим орчинд гарч, яригдаж байсан. Гэхдээ иргэд та бүхэн тус замыг очоод үзвэл ажлын стандартыг харах болно” гэсэн юм.
иргэн
2024-09-12
Харамсалтай нь асфальт бетон уян материал учраас ашиглалтын явцад нягтарч суугаад, транщейны амсар нь суухгүй овойж хоцроод, түвний зөрүү үүсээд зам дээр донсолгоо үүсдэг тийм үү???? Энгий логик шүү дээ. Эсвэл замын голд хийсэн транщейруу ус оруулахгүй гэж албаар өндөр хийдэг үү? ккк Замын ус бордюраа давж харайгаад ус зайлуулах сувагруу орох стандарттай байдаг уу? Явган замыг яг голлуулж гэрэлтүүлгийн шон угсрах стандарттай байдаг уу? ...гээд замын шийдэл гаргадаг гөлийсөн тэнэгүүдээс асуумаар байна.