Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Далайн захиргаа болон БНСУ-ын Далайн институт хооронд далайн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын Санамж бичиг байгууллаа.

Монгол Улсын Далайн захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Сайнбаяр тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-ын Далайн хэрэг, загас агнуурын яамнаас зохион байгуулж буй “Солонгосын Далайн долоо хоног” арга хэмжээнд оролцож байна.

Арга хэмжээний үеэр холбогдох байгууллагуудтай албан уулзалт хийхийн сацуу Монгол Улсын Далайн захиргаа болон БНСУ-ын Далайн институт хооронд далайн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын Санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд талууд далайн эдийн засаг, далайн болон усан замын тээвэр, загас агнуур, далайн боомт, хуурай боомт, логистик, далайн тээврийн салбартай холбоотой бодлого, стратеги боловсруулах чиглэлээр хамтарсан судалгаа хийж, далайн тээвэр, логистикийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр хамтран ажиллахын сацуу Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд боломжит төслүүдийг хэрэгжүүлэх, холбогдох төслүүдийн ТЭЗҮ боловсруулахад чиглэсэн техникийн туслалцаа, хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэнэ.

Таны сурталчилгаа