Цаг үеийн мэдээ

Мөрийтэй тоглоом зохион байгуулж, бусдын дансаар мөнгө гарган авдаг байж болзошгүй хэрэгт Хаан болон Төрийн банк, Улсын бүртгэлийн ажилтнуудыг өнгөрсөн шөнө Эрүүгийн цагдаагийн албанаас баривчилсан гэх мэдээлэл цацагдсан. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "Нэр бүхий банкны ажилчид төрийн байгууллагын алба хаагчид хамтарч МӨРИЙТЭЙ ТОГЛООМ зохион байгуулсан байж болзошгүй асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Тус хэрэгт холбогдуулан зургаан хүн саатуулсан" гэх мэдээллийг өгөв.

Таны сурталчилгаа