Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Онцгой байдлын газраас “Сонсголын бэрхшээлтэй иргэдийн соёлын төв”-тэй хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах сэтгэл зүйн онцлог” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгуулж байна. 

Сургалтын үйл ажиллагааг нээж Монгол Улсын Ерөнхий Сайдын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Ч.Ундрахбаяр, НОБГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа А.Алтансүх нар амжилт хүслээ. 

Сургалтад ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн, Төрийн Ордон болон Тусгай объектуудын Гамшгаас хамгаалах тасгийн  гал түймрийн улсын хяналтын байцаагч, Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвийн сургагч багш нарын 30 гаруй алба хаагч хамрагдаж байна.  

Энэхүү сургалтыг зохион байгуулснаар алба хаагчид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалтыг зохион байгуулахад анхаарах хэрэгцээ шаардлага, онцлог, ур чадварыг эзэмших юм.

Таны сурталчилгаа