Цаг үеийн мэдээ

МЗЭ-ийн 95 жилийн ой, 2024 оны 9 дүгээр сарын 13- 15-нд тохиож буй “Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийн хүрээнд Монголын Зохиолчдын Эвлэл “ЗОХИОЛЧДЫН НОМЫН ТӨВ”-өө нээж байна. 

ЗОХИОЛЧДЫН НОМЫН ТӨВ дараах үйл ажиллагааг эрхлэн явуулна. Үүнд:

 - МЗЭ-ийн гишүүд болон Уншигчдын клубээс санал болгосон номуудыг хамгийн бага шимтгэлтэйгээр худалдан борлуулах.

- Улирал тутам уншигчдад санал болгох номын жагсаалтыг гаргах

 - Шинэ номын нээлт

 - Зохиолчидтой хийх уулзалт

 - Уран зохиолын авьяастнуудад зориулсан яруу найргийн уншлага, сургалт

 - Зохиол бичих хүсэлтэй хүмүүст зориулсан зөвлөгөө, уулзалтууд

 - Хүүхдийн уншлагыг дэмжих, авьяасыг нь хөгжүүлэхэд чиглэсэн эцэг эхчүүдийн сургалт, уулзалт

- Хувь хүний хөгжлийн сургалтууд

 - Бусад.

Түүнчлэн тус төвийг түшиглэн МЗЭ-ийн Үндэсний төвүүд, дэргэдэх уран зохиолын клубүүд тусгай хуваарийн дагуу уулздаг, уран бүтээлийн халуун яриа өрнүүлдэг байхыг зорьж байна. 

Хамтран ажиллах байгууллага, хувь хүмүүст бид ямагт нээлттэй.  

Лавлах утас: 86685999

Таны сурталчилгаа