"Парис-2024" Олимп, Паралимпын наадамд амжилттай оролцон медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагч нарт төрийн өндөр дээд одон медаль гардууллаа. "Парис 2024" паралимпын наадмын Хөнгөн атлетик бөөрөнцөг түлхэлтийн төрөлд мөнгөн медаль хүртсэн ОУХМ Ц.Баттулгад Монгол Улсын Гавьяат тамирчин цол олголоо. Энэ үеэр түүнээс сэтгэгдлийг нь сонслоо.
-Төрийн өндөр дээд шагнал Гавьяат хэмээх эрхэм цол хүртлээ. Сэтгэгдлээ хуваалцаач?
-Юуны өмнө маш их баярлалаа. Гавьяат гэх эрхэм цолыг хүртсэндээ маш их баяртай байна. Улам хичээх болно оо. Энэ цолоо өндөрт өргөн авч явах болно оо гэдгээ хэлье.
-Хөнгөн атлетикийн төрлөөр Монгол Улс анх удаа олимпын медаль хүртлээ. Энэ тухайд бас танд бодсон зүйл бий байх?
-Хоёр багшийнхаа итгэлийг алдалгүй энэ сайхан түүхийг бүтээсэндээ маш их баяртай байна. Хоёр багшдаа маш их баярлалаа. Шавь нь цаашдаа улам хичээж, олон олон амжилт гаргаж, олон олон авч үзээгүй шагналыг авч, олон олон рекордыг эвдэж, бэлтгэлээ сайн хийнэ ээ.
-Таныг медаль хүртээд ирэхэд нутаг орон нь их сайхан хүлээж авсан. Тэр үед юу бодогдов?
-Булган аймгийн нэгдсэн эмнэлэг, Булган аймгийн Засаг дарга, Булган аймгийн Тамгын газар, Булган аймгийн Булган сумынхан маань маш сайхан хүлээж авсан. Сэтгэл өөдрөг баяртай байлаа.
-Багш нь бас тантай цуг гавьяат боллоо шүү дээ?
-Багштайгаа цуг гавьяат болоод зогсож байгаа нь хувь тавилан юм даа. Гоё байна аа.
2024-09-12
баасанхүү хөөрхөн харагдаж байна улам их амжилт та бүхэнд хүсье